Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэлээр хуралджээ

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл ажил хангах чиглэлээр хуралджээ

Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгавар, Улсын Онцгой Комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах асуудлаар Улсын Онцгой Комиссын хуралдааныг \2026.07.30\ өнөөдөр зохион байгуулж, холбогдох үүрэг даалгавруудыг өглөө.

406d119b89cd41b0a5ccfa9033871e10

Үүнд:


-Аймаг, орон нутагт нэн шаардлагатай худалдан авалтыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах;

-   Мал тооллогын мэдээллийн үнэн зөв байдлыг хангаж, малыг эдийн засгийн эргэлтэд оруулах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх;

-  Орон нутагт тулгамдаж буй дулааны станц, инженерийн дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх ажлыг эрчимжүүлэх;

-    Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой үүрэг, арга хэмжээний хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулан ажиллахыг үүрэг болгов.

Орон нутгуудад олон жил шийдвэрлэгдээгүй, шийдвэрлэлт удаашралтай байгаа асуудлууд олон байгаа нь уялдаа холбоо муутай, хөгжлийг сааруулж байгааг Шадар сайд тодотгож, салбар байгууллагууд бодлого, зохицуулалт уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шуурхай шийдвэрлэдэг байх шаардлагатайг тэмдэглэлээ.

68a8fa4a0d264b768c4ecbc04d65e657

Мөн орон нутагт халамжийн тогтолцоо хэт төвлөрсөн байдлаар хэрэгжиж байгааг дурдаж, аймаг орон нутгийн санхүүгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, нэн шаардлагатай худалдан авалтыг орон нутаг өөрийн эрх хэмжээнд шуурхай шийдвэрлэдэг байх нь чухал болохыг онцоллоо. Төсөвт хэт төвлөрсөн хандлага нь хөгжлийн бодлогыг удаашруулдаг тул орон нутгийн санхүүгийн чадавхыг үе шаттайгаар бэхжүүлэх шаардлагатай гэв. 

8e64b6f00de141fc8a4629c187a8c809

Мөн Гамшгаас хамгаалах тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаатай холбогдуулан гамшиг, онцгой байдлын үед санхүүгийн эрх мэдлийг шатлалтайгаар төвлөрлөөс орон нутаг руу шилжүүлж, шуурхай шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг Шадар сайд онцлон дурдлаа.

Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэлийг хугацаанд нь бүрэн хангаж, иргэдийн аюулгүй байдал, эрчим хүч, дулаан хангамж, мал аж ахуйн салбарын хэвийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх чиглэлээр бүх шатны байгууллагууд хариуцлагатай, шуурхай ажиллахыг онцгойлон үүрэг болгож байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.