Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Бүгд Найрамдах Киргиз Улстай худалдаа, тээвэр, логистикийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Айбек Молдогазиевыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар талууд эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов. Элчин сайд Айбек Молдогазиев Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээр нь хоёр улсын хамтын ажиллагаанд шинэ боломж нээж байгааг онцлов. Тэрбээр техникийн зохицуулалт, хорио цээрийн шаардлагыг уялдуулах замаар бүс нутгийн тээвэр, логистикийн шинэ коридоруудыг хөгжүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Шадар сайд Н.Номтойбаяр "Транзит Монгол" бодлогыг Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны CAREC хөтөлбөртэй уялдуулахын ач холбогдлыг тэмдэглэв. Ингэснээр худалдаа, тээврийн саадыг бууруулж, агаар, авто болон төмөр замын холболтыг сайжруулах замаар хоёр улсын харилцааг эдийн засгийн шинэ агуулгаар баяжуулахад анхаарч ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.