Шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна
Аж үйлдвэр, эрдэс баялгын яам болон ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны цаг үеийн асуудлаар мэдээдэл хийлээ.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв болон Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар нар мэдээлэл өглөө.
Баяр наадмын өдрүүдэд буюу 7 дугаар сарын 10-наас 19-ний хооронд иргэдийн орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн эрс нэмэгдэж, шатахууны хэрэглээ ердийн үеийнхээс 4 дахин өссөнтэй холбоотойгоор зарим байршилд нийлүүлэлтийн тасалдал, ШТС-уудад ачаалал үүссэн.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд АИ-92 бензиний 15-17 хоногийн, дизель түлшний 20-23 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд шатахууны нөөцийг ойрын 10 хоногийн дотор бүрэн нөхөж бүрдүүлэхээр ажиллаж байна.May be an image of one or more people, map, newsroom and text

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.