Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.

Мөн үер, усны ослын эрсдэл өндөр бүсийн судалгаа, зураглалыг 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд хийж, гол, мөрөн, нуурын дагуух 399 хар цэгийн байршлыг тогтоож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээг байршууллаа. 

746021251 1338906155105892 8691443106687857350 n

Гол, усны ослоос иргэдийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд усны эрсдэл өндөр бүхий нийслэлийн 5 дүүрэг, 13 аймгийн нутаг дэвсгэрийн 40 байршилд хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд үүрэг гүйцэтгэж, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

524357528 1189195053235719 5474361023638866817 n

Иймд иргэд, малчид, аялагчид та бүхэн гол, усны ослоос урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. 

737551297 1462186975930068 327915645122290984 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.