Сүүлийн үед улс төрийн тогоонд өрнөж буй үйл явдалд МУИС-ийн багш, доктор, профессор О.Мөнхсайхан ихээхэн шүүмжлэлтэй хандаж байна. Тэрээр өөрийн цахим хуудастаа мөн л өнөөгийн төрийн гурван өндөрлөгийг шүүмжилжээ. Ингээд түүний “нийтлэл”-ийн хүргэе.
“АН, МАН-ын хувааж талцуулав. УИХ-ын маш муухай харагдуулав. Шүүх рүү баримтгүйгээр дайрч эхлэв. Засгийн газрыг сугандаа хавчуулж өөрөө энхийн цагаан тагтаа болов. Чих зөөлөнтнүүдийг Цэцэд томилуулав. Адил томилогоог АТГ, УПЕГ дээр хийх гэж байна. Төрийн бус байгууллагуудыг бүхэлд нь харлуулж, цөөнх шашны эсрэг ухуулж эхлэв.
Засгийн газар, Үндсэн хууль илт зөрчсөн “онцгой дэглэм” гэгчийг тогтоож хуулийн үйлчлэл зогсоов. Дахиад олон удаа ийм онц байдал тогтооно гэнэ. Гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцох зарчимыг нулимав. Хэвлэлээр яллаж олон нийтийн дунд хүлээлт үүсгээд дараа нь хорьдог болов. Үймээн самуун үүсгэх гэхээс илүү ардчиллын хана хэрэм болсон институцүүдийг нэг нэгээр нь сугалан авч, үгүй хийж ардчиллыг устгадаг болсон. Монголд яг ийм үйл явц өрнөөд байна. Тэгээд Ерөнхийлөгчийн засаглал нэрийн дор дарангуй дэглэм рүү шилжих эсэхийг иргэдээс “асуух” нэртэйгээр шийдүүлэх юм гэнэ дээ.”