Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал ирэх наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа.

DSC08316

Дадлага сургуульд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, ОБЕГ, Эрүүл мэндийн яам, ЦЕГ, Төрийн тусгай хамгаалалтын газар ,УСУГ, Улаанбаатар цахилгаан түгээх ТӨХК, МУЗН болон “Цэнхэр бүс”-д үүрэг гүйцэтгэх шуурхай штаб, урьдчилан сэргийлэх бүлэг, гал түймэр унтраах бүлэг, нүүлгэн шилжүүлэх бүлэг, эрэн хайх, аврах бүлэг, завьт эргүүлийн бүлэг, нийслэлийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, Онцгой байдлын газар болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцсон юм.

DSC08713

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангаж, салбар хоорондын уялдаа, холбоог дээшлүүллээ. 

DSC08511

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.