ОХУ-ын цэргийн сургуулийг дүүргэсэн дэслэгч Ховдын хороог зорино

ОХУ-ын цэргийн сургуулийг  дүүргэсэн дэслэгч Ховдын хороог  зорино

Хөх тэнгэрийн манаанд зогсох эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай мэргэжлийг эзэмшсэн цэл залуухан офицер жагсаалд жавхаатай зогсоно.

Түүнийг дэслэгч Б.Хүслэн-Эрдэнэ гэдэг, ОХУ-ын Цэргийн их сургуулийг МиГ-29 сөнөөгч онгоцны радио төхөөрөмж ашиглалтын техникч хэмээх ховор бөгөөд нарийн мэргэжлээр амжилттай дүүргэж, эх орондоо ирээд буй шинэхэн офицер юм.

Тэрээр ажлынхаа анхны гарааг түүхт Зэвсэгт хүчний 123 дугаар ангиас эхлүүлэх болсондоо зүрх сэтгэл дүүрэн, баяртай байгаагаа илэрхийлнэ лээ. Тэнгэрийн хүлэг онгоцны техникч залуу зөвхөн техник технологитой харилцаад зогсохгүй, "Хүнтэй ажиллаж сурах, тэр дундаа хугацаат цэргийн алба хаагчдад үлгэр жишээч, салааны сайн захирагч байхын төлөө өөрийнхөө бүхий л мэдлэг, чадварыг дайчлан ажиллана" хэмээн өгүүлж байв.

Дэслэгч Б.Хүслэн-Эрдэнэ Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат бөгөөд цэцэрлэгээсээ нөхөрлөсөн найз дэслэгч Д.Чоглонтойгоо хамтдаа цэргийн мэргэжлийг сонгон суралцаж, энэ жил хоёулаа Дорноговь, Ховд аймагт алба хаахаар хоёр тийш мордож байгаа нь энэ ажээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.