Тэд юунд ч буруугүй атал бусармаг нийгмийн золиос болсоор…

759
Зургаадугаар сарын нэгэн буюу өнөөдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах  өдөр.

1924 онд анх Женев хотноо “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал баталж, 1925 онд Женевт болсон хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалтаас  6 сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байадаг.

Манай улсын хувьд 1952 оноос эхлэн анх Хүүхдийн баярын өдөр хэмээн тэмдэглэж ирсэн бөгөөд, 1995 оноос Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбатын зарлигаар энэ өдрийг “Эх үрсийн баяр” болгон нэрлэсэн байдаг. Өдгөө Эх хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг юм. 
[Tweet “Гэвч эрхээ хамгаалуулах энэ өдөр олон бяцхан хүүхдийн эрх зөрчигдөж, амьсгал тасарсан олон гашуун мэдээтэй энэ өдрийг угтаж байна.”]

2020.05.27 тоглож байсан 4 хүүхэд “Хан талст” гэх барилгын компанийн карьерт унаж амь насаа алдав.

2020.05.29 36 настай эмэгтэй 3 сартай хүүхдээ тэврэн цонхоор үсэрч амиа алдав.

2020.05.31  Дорнод аймагт ухарч байсан машин 11 сартай хүүхэд дайрч амь насыг нь хөнөөв./2020.02.23-нд мөн нэг настай хүүхдээ ухарч байхдаа дайрсан бол 25-нд 5 настай хүүхдийг мөн дайрсан хэрэ гарч байв/

2020.02.06 Дархан-Уул аймагт бага насны 3 охин цоожтой гэртэй халуун усанд түлэгдэж нас барав…

Мотоцикль унаж явсан хүүхэд онхолдож нас барлаа, тоглоомын талбай дээрээ тоглож байсан хүүхэд тоглоомонд дарууллаа, галд шатлаа, хойд эцэгтээ хэрцгийгээр зодуулж амиа алдлаа… гэсэн мэдээ болгоныг бичвэл хэдэн зуугаар тоологдоно. Зөвхөн 2020 онд хэдэн хүүхэд эрхээ эдэлж чадалгүй амиа алдсаныг таашгүй.

Тэд юунд ч буруугүй атал ийн амиа алдсаар, бусармаг нийгмийн, хүүхдэд ээлгүй нийгмийн золиос болсоор байна…

 

 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here