УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр эхлэх ч төсвөө хэлэлцэж чадах эсэх нь эргэлзээтэй
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр буюу 09-р сарын 07-ны өдөр хуралдуулах тов гаргасан. Энэ дагуу ээлжит бус чуулган 10:00 цагт эхлэх гэж байна. Гэвч төсөв хэлэлцэх гол зорилготой эхэлж буй ээлжитб ус чуулган хуралдаж чадах эсэх нь эргэлзээтэй байна.
Учир нь Ардчилсан намын бүлэг УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах гол шалтгаан болсон УИХ-д өргөн мэдүүлсэн төсвийн төсөл нь Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн ҮХЦ-д өгөхөө мэдэгдээд байгаа юм. Цаашлаад Үндсэн хуульд нийцэх эсэх нь эргэлзээтэй төсвийг хүлээн авч, УИХ-аар хэлэлцүүлэх нь УИХ-ын дарга С.Бямбацогт Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэж тэд үзжээ.
Мөн АН-ын бүлгийн дарга болон зарим гишүүд БНХАУ-д айлчлал хийх тухай мэдээлэл бий. Энэ мэт шалтгаануудын улмаас төсвийн хэлэлцүүлгээс тус намын бүлэг завсарлага авч магадгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.