Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

2026 оны 09-р сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Дорноговь, Хэнтий, Дорнодын зарим сумдын нутгаар 0.0-1.4 мм бага зэргийн бороо, Сүхбаатарын ихэнх сумдын нутгаар 0.1-6.0 мм бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +14…+19 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +23…+28 хэм, бусад нутгаар +19…+24 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +15...+17 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.