Б.Найдалаа: Гүтгэлэг дайралт тоотой нь дээр шүү! Энхцэцэг гишүүн ээ!

Б.Найдалаа: Гүтгэлэг дайралт тоотой нь дээр шүү! Энхцэцэг гишүүн ээ!
УИХ-ын гишүүн М.Энхцэцэг 600мВатын сэргээгдэх эрчим хүчний auction-ыг нууцаар зарласан талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлж, Эрчим хүчний сайд Б.Найдалааг шүүмжилсэн юм. Мөн тэрээр Шадар сайд/Т.Доржханд/ доороо Эрчим хүчний яамтай давхцуулаад Эрчим хүчний экспортын хэлтэс гээд байгуулчихсан. Маш өдөр зардалтай хэлтэс. Энэ хэлтэс нь төрийн байгууллагын тендерт ороод, шалгараад явж байдаг. Төрийн байгууллага төрийн ажлын тендерт ороод явж байж болдог юм уу. Тэр төрийн компаниа татан буулгаж, төсвөө хэмнэх хэрэгтэй гэсэн байдаг. 
 
Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа түүнд хариу барьжээ.
 
Тэрээр, эрчим хүчний салбарын ажилчдын зургийг тавиад
 
"Энэ Ерөнхий инженерүүд дотор гудамжнаас орсон хэн байна, олоод өгөөч Мөнхчулууны Энхцэцэг Enkhtsetseg Munkhchuluun гишүүн ээ? Тийм хүн байвал заагаад өг, хөөгөөд гаргая. Гүтгэлэг дайралт тоотой нь дээр шүү! Энхцэцэг гишүүн ээ! Цалин мөнгө, олон олон тендер, сая саяын ашиг орлого, нэрийг нь зээлдэж улс төрд хүртэл ашиглаж, авч болох бүгдийг хамж авч, өсч өндийсөн, дэмжсэн салбар руугаа, тогоо руугаа нулимах муухай шүү. Цаашид тэвчихгүй" гэжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.