Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурлаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар манай улсад хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Маны албан ёсны айлчлалын хүрээнд парламент хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

5f5c2841cf284f50b5ac474364fefac4?d=0Монгол Улсын Их Хурал болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблей хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт парламентын тэргүүн нар гарын үсэг зурсан бол Монгол Улсын Их Хурлын Тамгын газар болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Тамгын газар хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн Ерөнхий нарийн бичгийн дарга Ле Куанг Ман нар гарын үсэг зурав гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

6351581e69ce4b21a379aef22951e8c6?d=0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.