2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

Олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.09.11/ боллоо. 

Хуралдаанаар үндэсний шигшээ багийн үйл ажиллагааны тухай болон “Лос-Анжелес 2028” олимпын наадмын тухай мэдээллийг сонсож хэлэлцлээ. 

Үндэсний шигшээ багийн тамирчдын 2028 оны Лос-Анжелесийн олимп, паралимпын наадмын эрх авах тэмцээнд оролцох, бэлтгэл сургалтыг хангахад зарцуулагдах зардал, тамирчид, дасгалжуулагчдын цалин хөлсийг төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийг хэлэлцүүлэх үеэр нэмэгдүүлэн тусгаж санхүүжүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан нарт даалгалаа.

viber image 2026 09 11 14 37 47 774

Мөн Японы Айчи Нагоя хотноо 2026 оны 9 болон 10 дугаар сард болох Азийн XX наадам болон Азийн пара V наадамд оролцох Монголын баг тамирчдын тус улсад байх үеийн хоол, байрны зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Засгийн газрын нөөц сангаас гаргуулах ажлыг зохион байгуулахыг үүрэг болголоо. 

viber image 2026 09 11 14 37 50 129

viber image 2026 09 11 14 37 47 067

viber image 2026 09 11 14 37 08 737

 

viber image 2026 09 11 14 37 50 275

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.