Рио Тинтогийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт: Монголын талын өгөөжийг 13 их наядаар нэмэгдүүлэхээр боллоо
17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг 13 их наядаар нэмэгдүүлэх өөрчлөлт орсныг Ерөнхий сайд Н.Учрал, Риотинто группын захирал Саймон Тротт нар мэдэгдлээ.
Эрхэм Ерөнхий сайд таныг өнөөдөр биднийг халуун дотноор хүлээн авсандталархал илэрхийлье. Мөн түүнчлэн илэн далангүй, ажил хэрэгч санал солилцсонд баярлалаа.
Юуны түрүүнд манай хоёр талын гаргасан ахиц дэвшил, урагштай хамтын ажиллагааг энд онцолмоор байна.
Өнөөдөр бид Хувь нийлүүлэгчдийн гэрээнд дорвитой өөрчлөлтүүдийг хийлээ.
- Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг буурууллаа.
- Менежментийн үйлчилгээний төлбөрийг буурууллаа.
Энэ бол түүхэн мөч, маш чухал ахиц дэвшил мөн. Бид өнөөдөр мөн Оюу толгойн хувь нийлүүлэгч талуудад ногдол ашиг хуваарилах асуудлыг ярилцлаа. Оюу толгойн хувь нийлүүлэгчдэд ногдол ашгийг 2027 онд хүртээхэд Рио Тинто хамтран ажиллана гэдгийг миний зүгээс дахин баталгаажуулж байна. Манай хоёр талын багууд энэ асуудал дээр үргэлжлүүлэн ажиллаж нэгдсэн шийдэлд хүрч эцэслэнэ. Харилцан итгэлцэл, бат хамтын ажиллагаан дээр суурилсан эдгээр санаачилгуудыг амжилттай хэрэгжүүлж, Оюу толгойн өнөөдөр болон ирээдүйн төлөө тууштай хамтран зүтгэх болно.
Эрхэм Ерөнхий сайд аа, танд болон танай хамт олонд дахин талархал
илэрхийлье.
Монголын ард түмэнд маш их баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.