Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн боллоо

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн боллоо

Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр боллоо. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Улсын дээд шүүхэд иргэдийг хүлээн авах хуваарийг шинэчлэн баталж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан шүүгчийн сонгон шалгаруулалт, дотоод зохион байгуулалтын хүрээнд хэрэгжүүлсэн болон төлөвлөсөн ажилтай танилцлаа.

Түүнчлэн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хороо байгуулах талаар хэлэлцэж, хороо байгуулахаар тогтсон бол Улсын дээд шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журамд өөрчлөлт оруулах талаар зөвлөлдөж, өөрчлөлт оруулахаар болов.

Мөн Монгол Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2026 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газрын албан хаагчдын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн батлах тухай” 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгчийн чөлөө авах хүсэлтийг хэлэлцэж, өөрийн гаргасан хүсэлтийн дагуу чөлөө олгов.

Үүнээс гадна Төрийн дээд шагналд тодорхойлох талаарх танилцуулга, Шүүхийн 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний бэлтгэл ажилтай тус тус танилцлаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.