Л.Энх-Амгалан: Монгол төрийн түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, түүний бэр О.Саранчулуун нар
Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоо хоногт дэгдсэн "Ерөнхий сайдын хамаарал бүхий Их засаг сургууль төсвөөс 3,5 тэрбумыг авсан" эсэх асуудалд тайлбар хийлээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан:
-Би монгол төрийн "Түгжил" биш. Харин "түгжилүүдийг" зарлъя. Би төрд тангараг өргөсөн. "Гэрт ойрхон сургууль" төслийн 50 тэрбум төгрөгтэй холбоотой олон зүйл боллоо. Монголын төрийг хагалгаж байгаа бүлэг байна. Монгол төрийн түгжилмаа бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяа тэргүүтэй гишүүд. Түүний зөвлөх Батцэцэг гэж Боловсролын яаманд байсан бүсгүй бий. Тэр бүсгүй надтай өс зангидсан. Манай боловсролын яамны хоёр дахь Сийлэгмаа. Боловсролын яамны файл бий гэж явдаг бүсгүй. Тэр файлыг А.Ариунзаяад өгсөн.
Үүнийг задалсан, сэвсэн хүн бол УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун.
"Гэрт ойрхон сургууль"-ийг эсэргүүцэж буй гишүүдийн хүүхдүүд дандаа хувийн сургуулиудад сурдаг. Тэдний хүүхэдтэй л ардын хүүхэд хамт сурахыг эсэргүүцээд байна.
Сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, төрийн алба болон улс төрийн үйл хэрэгт ёс зүй, хариуцлага хамгийн чухал гэдгийг тэмдэглээд, А.Ариунзаяа болон О.Саранчулуун нарыг "Монгол төрийн түгжилмаанууд" хэмээн тодорхойлов.
Энэхүү зүйрлэлээрээ тэрээр тэдний явуулж буй үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрүүд нь төрийн бодлогын нэгдмэл байдлыг алдагдуулж, дотроосоо хагалан бутаргах шинжтэй байгааг шүүмжилсэн юм.
Мөн тэрээр, "Төрийн хэрэг гэдэг бол хувь хүний амбиц, гэр бүлийн харилцаанаас ангид байх ёстой. Гэтэл өнөөдөр төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг болохын оронд, эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлж, хийж буй ажлыг үгүйсгэх замаар улс төрийн ашиг хонжоо хайж байгаа нь харамсалтай" гэдгийг онцоллоо. Жагсаалтынхан гэж амбиц, хүсэл шунал нь дийлдэхгүй хэдэн хүнтэй болсныг онцолж хэлье гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.