Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

 Малчид, хадланчид, тариаланчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 09-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар +17…+22 хэм, Их нууруудын хотгор болон Эхийн голын Баянбүрд орчмоор +26…+31 хэм, бусад нутгаар +22…+27 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Өдөртөө +23...+25 хэм дулаан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.