Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг залах ёслолд оролцсоны дараа аймгийн иргэдтэй уулзлаа.

Ерөнхийлөгч бодлого, үйл ажиллагаа, гадаад харилцаа, санаачилсан хөтөлбөрийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцуулав.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн” хөдөлгөөн, “Цагаан алт”, “Илгээлт-2100” хөтөлбөр улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч тэмдэглэлээ.

Үүнд Баян-Өлгий аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүч чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгаад талархал илэрхийлэв.

Цаашид эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүн, хүнс, цемент, ган, бордооны хэрэгцээг дотоодоосоо хангаж, улмаар экспортлогч орон болох ёстойг хэллээ.

802939332 990742697357740 3119506325120958213 n 1024x683

801880882 1183968154554141 2283908188378689794 n 1024x682

808175187 1477307297508825 6702234446364424152 n 1024x682

Ерөнхийлөгч үндэсний эв нэгдэл, хууль дээдлэх зарчим, төрийн алба, монгол хэлний сургалт зэргийн талаар байр сууриа илэрхийллээ.

Үндэстэн, ястнаараа талцаж хуваагдах, ялгаварлан гадуурхал байж болохгүйг онцгойлон анхааруулж, ард түмний эв нэгдлийг хүн бүр нүдний цөцгий мэт хамгаалах учиртайг хэлэв.  

Иймээс төрийн түшээд нь үг, үйлдлээрээ ард иргэдээ талцуулах бус нэгтгэх, хувь хүн ч хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ улс орныхоо эв нэгдэлд хувь нэмэр оруулж байхыг уриаллаа.

Цаашид үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг, үйлдлээ зогсоохгүй бол төрийн хууль тухайн хүнийг дуудна гэдгийг хэлэв.

806883483 1448295903812449 8258057218988498681 n 1024x682

801219701 1039894685524039 3347099231533510089 n 1024x682

802029338 1399251451606403 496723703226814233 n 1024x682

Эх хэлээ сурч, эзэмших нь Монгол Улсын иргэн бүрийн үүрэг учир хүүхдүүдэд багаас нь зааж сургахад төр, засаг, орон нутгийн удирдлага, боловсролын салбарынхан идэвх, санаачилгатай ажиллахыг сануулав.   

Өвөлжөө, хаваржаа, бэлчээр, түүх, соёлын дурсгалт газар зэрэг газарт дур зоргоороо оршуулгын зан үйл хийх, газар, уул, усны нэрийг өөрчлөх, төрийн албан хаагчийг нам, улс төрийн харьяалал, үндэс угсаа, гарал үүслээр нь ялгаварлан гадуурхаж болохгүйг хэллээ.

Ялангуяа оршуулгын зан үйлийг улсын хэмжээнд цэгцэлж, нэгдсэн зохион байгуулалтад оруулж, ард иргэдэд ойлгомжтой, тодорхой болгох цаг болсныг тодотголоо.

Монгол Улсын иргэн бүр эх орондоо эрх чөлөөтэй, итгэл үнэмшилтэй, эв нэгдэлтэй, аз жаргалтай сайхан амьдрах учиртайг хэлэв.

Иймээс иргэдийг эв нэгдэлтэй байхыг дахин сануулж, хүн бүр ажил хөдөлмөр эрхлэн, улс орноо хөгжүүлэхийн төлөө үндэстнээрээ нэгдэж, хичээн зүтгэхийг уриаллаа.

805482676 1109279255370819 1051354030589879371 n 1024x682

801962523 1058795027072046 5630650786689551059 n 1024x682

809458412 1106043275291940 1218715180760252196 n 1024x682

806363923 1452866280039102 4086223037187145888 n 1024x682

808079065 2556622118139241 1334742463387676923 n 1024x682

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.