“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна

“Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна

Япон Улсын Нагоя хотод 2026 оны 9 дүгээр сарын 19-нөөс 10 дугаар сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа билээ. 

Азийн спортын хамгийн том наадам болох “Айчи-Нагояа 2026” Азийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцох сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна. Эмэгтэй шигшээ багийн хувьд "Инчеон 2014" азийн наадамд шилдэг 8 багийн нэгээр шалгарч байсан юм

Тус бүрэлдэхүүнд:

Ахлах дасгалжуулагч: Франциско Гарсиа

Туслах дасгалжуулагч: О.Баярцогт

Туслах дасгалжуулагч: Б.Баярбат

Шигшээ багийн тамирчид: О.Хулан, Б.Ариунцэцэг, Б.Өнөрзаяа, М.Булбул, Б.Цацрал, Ц.Болорцэцэг, Т.Үлэмж, Б.Болор-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, Амари Робинсон Б.Анунгоо нарын 12 тоглогчид оролцох юм. Монгол Улсын шигшээ баг нь С хэсэгт Солонгос, Тайван, Малайз улсын багтаа нэг хэсэгт орсон бөгөөд есдүгээр сарын 18-нд эхний тоглолтоо Тайван улсын багтай хийнэ. 


Онцлох тоглогч нь Б.Анунгоо 17 насандаа шигшээ багийн бүрэлдэхүүндээ багтаж чадсан юм. Мөн АНУ-ын иргэн Амари Робинсон Монголын Улсын шигшээ багаас тоглоно.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.