АН-ын бүлэг чуулган дээр "хэрэг наймцаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул" гэх акц өрнүүлж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган албан ёсоор эхэлсэн. Чуулганы нээлттэй зэрэгцээд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд "хэрэг наймцаалцдаг ХЗДХ-ийн сайдаа огцруул" гэх акцыг хийж байна.

Учир нь ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы захиалгаар Эрүүгийн цагдаагийн алба хаагч удган эмэгтэйн гэрт очиж, ял наймалцах гэж байгаа талаарх бичлэг цацагдаж, араас нь ШШГЕГ-ын дарга А.Намансаманд хууль бус томилогоо хийхийг шахаж, шаардаж, сүрдүүлдэг талаар дэлгэсэн юм.
Энэ мэтээр ХЗДХ-ийн сайдын хууль бус үйлдлүүд ар араасаа илчлэгдэж байгааг гишүүд буруушааж, ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд хариуцлага тооцохыг шаардаж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.