Монгол Улсын эмэгтэй волейболын шигшээ баг өнөөдөр 16:00 цагт Тайландын шигшээ багтай эхний тоглолтоо хийнэ
Япон улсын Айчи болон Нагоя хотуудад зохион байгуулагдах 20 дахь удаагийн Азийн наадам есдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор нээлтээ хийнэ.
"Ази тивийг нэгдмэлээр төсөөлье" (Imagine One Asia) уриа дор зохион байгуулагдаж буй тус наадамд 45 орны 17,000 гаруй тамирчин, албаны төлөөлөгчид оролцохоор хүрэлцэн ирээд байгаа нь оролцогчдын тоогоороо зуны Олимпын наадмаас ч давсан үзүүлэлт болж байна.
"Айчи-Нагоя 2026" наадамд өрсөлдөх Монгол Улсын эмэгтэй волейболын шигшээ баг өнөөдөр 16:00 цагт Тайландын шигшээ багтай эхний тоглолтоо хийхээр товлогджээ.
Манай тамирчид тивийн шилдэгүүдтэй өрсөлдөх бэлтгэлээ бүрэн хангаж, тэмцээний салхийг хагалахад бэлэн болоод байна. Наадмын ерөнхий хуваарийн дагуу тэмцээнүүд есдүгээр сарын 19-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд 16 хоногийн турш үргэлжлэх юм.
Наадмын эхний долоо хоногт усанд сэлэлт, жүдо, буудлага, хөлбөмбөг болон волейболын хэсгийн тоглолтууд голчлон явагдана.
Харин хоёр дахь долоо хоногоос хөнгөн атлетик, бокс, чөлөөт бөх зэрэг медалийн төлөөх шийдвэрлэх тулаанууд болон багийн спортын аваргын төлөөх тоглолтууд зохион байгуулагдаж, аваргуудаа тодруулах хуваарьтай байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.