The Mongolz багийн шинэ тоглогч хэн байх вэ?

The Mongolz багийн шинэ тоглогч хэн байх вэ?

The Mongolz  хоёр сар гаруйхны өмнө багтаа шинээр элсүүлээд байсан шинэ залуу тоглогчид болох Tikuak болон Darkmeister нарыг үндсэн бүрэлдэхүүнээс гаргаж  сэлгээнд шилжүүлснээ албан ёсоор зарлалаа.

Ингэснээр тэдний оронд тоглох дараагийн шинэ тоглогчид хэн байх нь The Mongolz  багийн дэмжигчдийн  анхаарлыг ихээхэн татаж эхэллээ. Одоогоор сүүлийн тэмцээнд оролцсон тоглогчдоос багийн үндсэн гарааны бүрэлдэхүүнд Blitz, 910, Cobrazera нар үлдээд байгаа юм. Үүн дээр нэмэгдээд Techno4K гарааны бүрэлдэхүүнд нэгдэнэ гэж үзвэл шинээр багт орох тоглогч Entry fragger эсвэл Lurker байх нь тодорхой юм.

Сүүлийн үед The Mongolz багийн амжилт тогтворгүй болж дэлхийн чансаа доошлоод зогсохгүй Азийн хөдөлшгүй сэнтий нь ганхахад хүрээд байгаа билээ. Хэрвээ энэ байдал үргэлжилвэл зөвхөн чансаа төдийгүй Major тэмцээний Азийн бүсэд олгогддог эрх ч багасах эрсдэлтэй байгаа юм.

Багийн хувьд шинэ бүрэлдэхүүнээ эцсийн байдлаар бүрдүүлж, бэлтгэлдээ ороход сар гаруйхан хугацаа үлдээд байна. Учир нь тэдний оролцох дараагийн томоохон тэмцээн хаяанд иржээ. Аравдугаар сарын 24-31-нд болох PGL Masters Bucharest 2026 тэмцээнд тэд оролцох хуваарьтай байгаа юм. Багийн дэмжигчид энэ тэмцээнд хасагдах шатанд шалгарах цаашлаад цом өргөнө гэсэн хүлээлттэй байгаа нь цахим орчинд ил байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.