МАН-ын Удирдарх зөвлөл яг одоо хуралдаж, ХЗДХ-ийн сайдын томилгоог хэлэлцэж байна
Ерөнхий сайд Н.Учрал бүрэн эрхийнхээ дагуу ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөө өчигдөр/2026.09.16/ мэдэгдсэн.
Тэгвэл өнөөдөр МАН-ын Удирдарх зөвлөлийн хуралдааныг өглөөний 08:30 цагт зарласан. Удирдах зөвлөлийн хуралдаанаар ХЗДХ-ийн сайдад нэр дэвшигчийн нэр танилцуулна. Удирдах зөвлөл дэмжсэн тохиолдолд намынн бүлэг, УИХ-д танилцуулаад, Ерөнхий сайд шууд томилох зохицуулалттай юм.
Одоогоор МАН-ын Удирдах зөвлөл дээр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн болон Д.Цогтбаатар нарын нэр ХЗДХ-ийн сайдад томилохоор яригдаж байгаа аж.
Д.Цогтбаатар бол мэргэжлийн хуульч, олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломатч, улс төрийн олон жилийн туршлагатай нэгэн. Гадаад харилцаа, Байгаль орчин, Барилга хот байгуулалтын гэх мэт хэд хэдэн салбарын сайдаар ажиллаж, Хуульзүйн байнгын хороог даргалдаг.
Харин Г.Тэмүүлэн олон улсын харилцааны мэргэжилтэй, Төсвийн болон Аюулгүй байдлын байнгын хорооны даргаар ажилласан туршлагатай гишүүн юм.
Ерөнхий сайд дээрх хоёр хүний хэнийг ХЗДХ-ийн сайдаар томилохоо зөвхөн өөрөө шийднэ. Энэ бол түүний хэнтэй ч үл хуваалцах бүрэн эрх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.