Г.Майцэцэг: Жижиг бизнес эрхлэгчидээ дэмжих юм уу, дампууруулах юм уу?

Бизнес эрхлэгч Г.Майцэцэг иргэд бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломжийг боомилж байгаа зүйл заалтыг хүчингүй болгох зорилготойгоор төрийн бус байгуулага байгуулж байгаа талаараа хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрээр хэвлэлийн хурлын үеээрээ томоохон монопол компаниуд болон жижиг дэлгүүрүүдийн хоорондын татварын ялгаатай байдлыг онцлон ярьсан юм.

Бизнес эрхлэгч Г.Майцэцэг:

-Томоохон монопол компаниуд татварын ерөнхий газартай гурвалсан гэрээ хийж НӨАТ-гүйгээр бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг. Харин жижиг дэлгүүрүүдтэй бүгдтэй нь гэрээ хийхэд эрх зүйн чадамж байхгүй гэж хэлдэг. Үйлдвэрлэгчидийн хувьд дэлгүүр ажиллуулж байгаа иргэдэд ялгавартай байгаад санал нэгддэг, энэ хуулийг нэг талдаа гараасай гэж хэлдэг. Энэ нөхцөл байдал дээр эрх баригчдаасаа нэг асуулт асуумаар байгаа юм.

Жижиг бизнес эрхлэгчидээ дэмжих юм уу эсвэл дампууруулах юм уу? Гадаадын CU,GS гэх мэтчилэн сүлжээ дэлгүүрүүд орж ирсэн учраас дэлгүүрүүд амьд үлдэх гэж ямар ч ашиг нэмэхгүйгээр НӨАТ-аа нэмээд л зарж байна

Том дэлгүүрүүд 20-30 хувийн ашгийн маржин хийж байна. Харин жижиг дэлгүүрүүд ямар ч ашиггүй ажиллаж байгааг та бүхэн ойлгоорой. 

Тэрээр дамжуулан борлуулагч буюу уг хуулийн 13.10 буюу иргэд бараа бүтээгдэхүүнийг хямд үнээр авах боломжийг боомилж байгаа зүйл заалтыг хүчингүй болгох эсвэл 0 болгох зорилготойгоор ТББ-аа байгуулсан байна. Энэ зорилгодоо хүрвэл ТББ маань татан буугдана хэмээн ярианыхаа төгсгөлд дурдсан юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.