МУБИС нь төлбөрийн хувьд хамгийн боломжийн бөгөөд 3 сая орчим төгрөг, дотуур байрны хувьд 800 мянган төгрөгийн үнэтэй байна
Энэ жил их сургуулиудын хичээлийн шинэ COP17 хурлаас шалтгаалан есдүгээр сарын 15-аас эхэлсэн билээ. Бид МУБИС-ын 1-р курсын оюутнуудаас сурвалжлага бэлтгэлээ.
МУБИС нь төлбөрийн хувьд хамгийн боломжийн бөгөөд 3 сая орчим төгрөг, дотуур байрны хувьд 800 мянган төгрөгийн үнэтэй байна.
Б.Ариунбат МУБИС-д тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжлээр элсэн суралцаж байна. Тэрээр сургалтын төлбөрөө бүрдүүлэхийн тулд зуны турш барилга дээр ажилласан бөгөөд волейболчин эгчийнхээ нөлөөгөөр сонгосон мэргэжилдээ тууштай суралцаж, аав ээжийнхээ итгэлийг хариулахыг хичээж байна.
н.Тэгш-Амгалан АШУҮИС-д хоол зүйч, шим тэжээл судлаач мэргэжлийг сонгожээ. Өвчнөөс урьдчилан сэргийлэх салбарыг сонирхон судалсан тэрээр анагаахын шинжлэх ухааны өвөрмөц орчинд дасан зохицож, бие даан суралцаж байна. Түүний хувьд мэргэжлийн эрэлт хэрэгцээ болон хувийн сонирхлоо хослуулан энэхүү замыг сонгосон юм.
Баян-Өлгий аймгаас ирсэн Я.Сержан МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр суралцаж байна. Өөрийн багшаасаа үлгэр дуурайлал авсан тэрээр эх хэлээ хойч үедээ зааж сургах, монгол хэлний үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилгоор Монгол хэлний багшаар суралцаж байна.
Хөвсгөл аймгаас Ү.Мягмарсүрэн спортын сэтгүүлч мэргэжлээр суралцахаар ирсэн. Тэрээр оюутан их сургуулийн орчин, багш нарын харилцаанд сэтгэл хангалуун байна. Тэрээр "Оюутны өргөө" дотуур байранд амьдарч, бие даасан амьдралд суралцаж буй бөгөөд ээжийнхээ итгэлийг дааж, амжилттай суралцахыг эрмэлзэж байна. Ерөнхийдөө шинээр элсэгчдийн хувьд их сургуулийн орчинд бие дааж, бүх зүйлийг өөрсдөө хөөцөлдөх шаардлагатай болдог нь сурагч байхаас тэс өөр туршлага болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.