212 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй байна

917

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. 

Манай улсад 6-р сарын нэгний өдөр 212 хүний шинжилгээ хийхэд бүгд сөрөг буюу халдвар аваагүй нь тогтоогджээ. Халдвар авсан нийт 185 иргэн байгаагаас 141 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.

Халдвартай хүмүүсийн эмчлэгдэх дундаж хугацаа 30-50 хоног байна. Халдвар авсан хүмүсийн дунд 5-15 насны 10 хүүхэд байгаа ажээ. Өвчилсөн хүмүүсийн дундаж нас 24 байна.
Одоогоор 44 хүн эмчлэгдэж гарсан. Тэд дахин 14 хоног ажиглалтад байж, эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм.

ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүүгээр ахлуулсан баг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомт орчимд халдаргүйжүүлэлт, хамгаалалтын нөхцөл байдалтай танилцан, ажиллаж байгаа ажээ.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here