Сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу СЕХ, нам эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өглөө.
[Tweet “Ингэснээр 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байна.”]Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгэгдсэнээс Монгол Ардын Намаас 76, Ардчилсан Намаас 76, Монголын Ногоон Намаас 15, “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, “ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ”-ээс 72, “Зөв Хүн Электорат” эвслээс 53, Ард Түмний Намаас 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13, Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7, Эх Орончдын Нэгдсэн Намаас 1, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард Түмнээ Хайрлая Намаас 1, Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3, Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24, Их Эв Намаас 1, Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4, бие даагч 121 нэр дэвшигч бүртгүүлжээ.
УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.
МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО