Х.Мандахбаяр эвлэлийн Ерөнхийлөгч болсон нь сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар дарамтлах гол зорилготой байжээ.

1539
Өнөөдөр БЗД-ийн цагдаагийн хэлтэст Шэйр хийсэн хэргээр дуудагдаж мэдүүлэг өгөв.
“Мандахбаярын хохирогчдын групп” гэдэг хуудаснаас шэйр хийсэн 158 хүнээс Х. Мандахбаяртангууд ганцхан надад гомдол гаргасан гэнэ ээ.
Цагдаа бураагүй ээ. Учир нь Эрүүгийн хуульд 2020.01.10-ны өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөөр “Худал мэдээлэл тараах” гэдэг заалт нэмжээ. Өмнө нь Зөрчлийн хуульд байсан заалтыг Эрүүгийн хуульд оруулж, үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхийг зөрчсөн хууль батлагдаж байхад сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр хэний талд байж хэнд үйлчилсэн нь энэ вэ? /Мэдээж нэр дэвшүүлэх намынхаа талд л үйлчилжээ. /
Х.Мандахбаярын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч болсон гол зорилго нь өөрийнхөө болон намынхаа хамтран зүтггэгчдийн хууль бус, худал бухнийг нуун далдалж, илчилсэн хүмүүсийг Эрүүгийн хуулиар айлган сүрдүүлэх байсан юм биз дээ.
Харин сэтгүүлчдэд худал хэлж хууран мэхэлж МСНЭ-ийн ерөнхийлөгч болсныхоо төлөө Х.Мандахбаяр та өөрөө хариуцлага хүлээх ёстой биш үү.
1. УИХ-д нэр дэвшихгүй гэж сэтгүүлчдийг хууран мэхэлсэн
2. Сэтгүүлчдийн ордон барьж, орон сууцанд оруулна гэж хууран мэхэлсэн чинь Эрүүгийн гэмт хэрэг биш үү?
Х.Мандахбаяр хэмээх Хадгаламж зээлийн хоршооны эзэн,Тавантолгойд хөрс хуулдаг компанитай,Өмнөговь аймгийн МАН-ын дэд дарга сэтэртэй залуу гэнэт л дээрх худал амлалтаар хууран мэхэлж, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч болсон.
Ийм худалч, хууран мэхлэгч хүн
УИХ-ын гишүүн болох ёс суртахууны эрх байхгүй ээ.
Тэрээр Нэг гараараа өөрөө нүүрс ухдаг мөртлөө нөгөө гараараа уул уурхайтай тэмцэнэ гэж эх оронч сэтгүүлчийн дүрд тоглосоор өнөөдөр УИХ-д МАН-аас нэр дэвшиж явна. Ийм худал хуурмагуудыг дэвшүүлсэн МАН -аас шударга ёс хүлээх нь ямар ч боломжгүй зүйл.
Чам шиг хууран мэхлэгч, усан нүдэн гүнжээс би айлаа юу? Чаддаг юм бол надад Эрүүгийн хэрэг үүсгэчих. Надад чам шиг бусдын асуудал дээр танц эргэх арчаагүй түүх байхгүй ээ!
/Х.Мандахбаярын МСНЭ-ийн Ерөнхийлөгч байхад Эрүүгийн хуульд орсон заалтыг хавсаргав/
                                                                                  Сэтгүүлч Б.Отгон 2020.06.03

хариулах

Please enter your comment!
Please enter your name here