АН-ын бүлгээс Улсын Дээд шүүх дээр “хуульд захирагдах” Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа талаар мэдээлэл хийлээ
АН-ын бүлгээс Улсын Дээд шүүх дээр “хуульд захирагдах” Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа талаар мэдээлэл хийлээ
УИХ-дахь АН-ын бүлгээс Улсын дээд шүүхэд Үндсэн хуулийн зарчим ноцтой алдагдаж байгаа асуудлаар мэдээлэл хийлээ. Улсын дээд шүүх хууль зөрчиж байна. Учир нь 2022 онд хуулийн өөрчлөлтөөр давж заалдах болон хяналтын шатны шүүхээс эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг зохицуулсан заалтыг хүчингүй болгосон. Гэвч шүүх байгууллага үүнийг хэрэгжүүлэхгүй байхгүй хуулиар хэрэг шүүж байна хэмээн үзэж Эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгааг мэдэгдлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Түвшин:
Өнөөдөр хууль, шүүхийн байгууллагад хууль дээдлэх зарчим ноцтойгоор алдагдаж байна. Үүний бодит жишээ нь Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэрэг. Уг хэрэг 2022 оны сүүлчээр шүүхэд шилжсэнээс хойш шүүхийн шат дамжлагад хэлэлцэгдэж 4 дэх жилдээ ч одоо өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Ийнхүү эрүүгийн хэргийг дээд доод шатны шүүх хооронд нааш цааш шилжүүлсээр байгаа нь Монгол Улсад шударгаар зохистой цаг хугацаанд шүүлгэх эрх эрх зүйн тодорхой байдлыг алдагдуулж шүүхэд итгэх итгэлийг иргэдийн итгэлийг улам бүр сулруулж байна. Цаашлаад эрх зүйн үндэслэлгүйгээр эрүүгийн хэргийг дахин хэлэлцэх гэхээр дээд шатын шүүхээс анхан шатны шүүхэд дахин дахин буцааж байгаа нь шүүхийн практик нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг улс төрийн болон бусад зүй бус зорилгоор ашиглаж байгаа гэдэг үндэслэл бүхий эргэлзээг нийгэмд төрүүлж байна гэж үзэж байна.
Иймд эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээг хуулиар хүчингүй болгосон байхад хуулиар олгогдоогүй эрх хэмжээг үргэлжлүүлэн хэрэглэж байгаа асуудлаар 2022 онд УИХ-аас баталсан хуулийн хэрэгжилт, үр нөлөөг дүгнэх, ерөнхий хяналтын сонсголыг нэн даруй зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байгаагаа дахин мэдэгдэж байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
Монгол Улсын Үндсэн хууль үндсэн хуулийн 16 дугаар зүйлд байгаа а шударгаар шүүлгэх эрх гэсэн энэ иргэний үндсэн эрхийн заалт байгаа юм. Энэ шударгаар шүүлгэх гэдэг эрх бол дотроо 2 агуулгатай 1 дүгээрт нь а шударгаар шүүлгэх 2 дугаарт нь хэрэг маргаан нь өөрийнхөө холбогдсон хэрэг маргааныг нэн даруй шүүхэд сонсгож асуудлаа шийдвэрлүүлэх гэдэг ийм 2 агуулгатай. Гэтэл энэ үндсэн хуулийн энэ агуулга өнөөдөр бодит байдал дээр бол ерөөсөө хэрэгжихээ байсан. Иргэн хүний одоо шүүхээр шийдүүлэх гэж байгаа асуудал эргэж буцсанаасаа болоод 8 -10 жил явдаг болж хувирч, цаг хугацаа хэмжигдэхгүй болж эхэлсэн. Шүүгч хараат бус байдлаар ажиллаж гагцхүү хуульд захирагдах ёстой. Гэтэл захирагдах ёстой хуулиа өөрсдөө тогтоодог болсон . Хууль байхгүй байтал бид ингэж ажилламаар байна гэж өөрөө өөрсдийнхөө яаж ажиллахыг тодорхойлдог болж эхэлсэн байна.
Монгол улсад өнөөдөр шүүхээс хэрэг буцаадаг хууль байхгүй 2016 онд анх энэ хууль батлагдсан 2017 онд шүүхээс буцаадаг болгосон 2022 онд буцаагаад шүүхээс хэрэг буцаахыг хориглосон хууль нь алга болгосон. Гэтэл огт байхгүй хуулийг тэд нар зохиож шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг . Гагцхүү хуульд захирагдана гэдэг энэ зарчим өөрөө ажиллахгүй байгаа юм. Энэ өөрөө үндсэн хуулийн зарчим. Одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тэр тухай хуулийн 1.6 дээр хууль ёсны байх гэдэг ийм зарчим байгаа.
Улсын дээд шүүхийн шүүгч байна уу давж заалдах шатын шүүгч байна уу хэн байхаас үл шалтгаалаад хуулиас гадуур хэргийг буцааж байгаа бол буцаасан шийдвэр болгоныхоо төлөө тэр хүмүүс яах ёстой хариуцлага хүлээх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та анхны сэтгэгдлийг бичээрэй.