Өнгөрсөн Баасан гариг буюу 3-р сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөн Н.Алтанхуяг зөвлөхийн ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Ингэхдээ тэрээр, “шударга ёсны төлөө тэмцэлд саад болж байгаа учир Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа татгалзаж буй”-аа мэдэгдсэн юм. Мөн намынх нь удуирдлагууд МАНАН дэглэмийн нэг булан тохиод хавчуулагдсан тухай ч дурдсан билээ. Мэдээж тэрээр эртнээс ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг МАНАН дэглэмийн толгойлогчдын нэг хэмээн зарласаар ирсэн юм.
Харин түүний эл мэдээн доор МУ-ын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “үг дайжээ”.
Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудастаа,
“Энэ ингээд л өргөдөл сараачаад ороод ирдэг хүн дээ” хэмээх ганц л өгүүлбэр жиргэжээ. Өөрөөр хэлбэл, түүний энэ ганц өгүүлбэрт, “түүнийг “хаан” байх үед Н.Алтанхуяг өчүүхэн нэгэн байсан” гэсэн агуулгыг багтаасан гэлтэй. Харин өнөөдөр өөрийг нь хэн ч биш байсан мэтээр үзэж буйг ийн илэрхийлжээ.
Түүний жиргээг хүргэж байна.