Т.Аюурсайхан: Бид С.Баярцогтын Швейцарь дахь таван дасны хуулгыг авчирсан

234

“Тэд юу хэлэв” буландаа бид энэ удаад УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы жиргээг онцолж байна. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Швейцарь улсад ажиллаад иржээ. Ингэхдээ Швейцариас С.Баярцогтын доллар болон еврогийн дасны хуулгуудыг авчирсан тухайгаа онцолжээ.

Т.Аюурсайхан: 

Швейцарын Холбооны Улсаас “Credit Suisse AG” банк дахь С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр, нийт 5 дансны 2008.09.30-2013.12.31 хугацааны гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өнөөдөр өглөө авч ирлээ. ГХЯ-аар дамжиж АТГ-т хүргэгдэж байнагэжээ.

Гэвч түүний энэ “ажил” олонд тийм их таашаагдсангүй бололтой. “Цахим ертөнцийнхөн” түүнийг “хов жив хөөцөлдөж явахаар ажлаа хийх хэрэгтэй”-г зөвлөжээ. Мөн Швейцарийн банк эзэн нь байхгүйд дансны хуулгыг нь гаргаж өгдөг болсон бол түүнийг шударга журмаар шагнах хэрэгтэйг ч онцолжээ.

Мэдээж УИХ-ын гишүүний үг хариуцлагатай байх ёстой. Үнэхээр түүний мэдээлэл үнэн байв уу эсвэл олноос оноо авахын тулд худал жиргэв үү гэдэг нь өнөө маргаашдаа тодорхой болох буй заа.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here