С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарыг 7-р сарын 6 хүртэл хорихоор боллоо

410

Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхэд боллоо. Тэднийг Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээтэй холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа билээ.

Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогтоос гадна Оюутолгой компанийн ТУЗ-ийн дарга асан Д.Ганболд, гүйцэтгэх захирал асан Ж.Бямбасайхан нарыг саатуулсан бөгөөд тэдэнд авсан таслах сэргийлэх арга хэмжээг 7-р сарын 6 хүртэл сунгажээ.  

Шүүхээс дээрх эрхмүүдийг 10 тэрбум төгрөгийн барьцаа байршуулахыг даалгасан бөгөөд барьцаа мөнгө байршуулж чадаагүй учир ийнхүү таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. Тэднийг 6-р сарын 18-ны өдөр цагдан хориод байсан юм.

Шүүгдэгч С.Баярцогт, Д.Ганболд, Б.Бямбасайхан нар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшиж байгаа бөгөөд нэр дэвших эрх нь хэвээр байгаа билээ. 

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here