Өнөөдөр УИХ-ын сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдөр. 6-р сарын 2-нд эхэлсэн сурталчилгаа 20 хоног хүргэлжилж өнөөдөр/2020.06.22/-ин 00:00 цагт дуусгавар болох юм.
Ингэснээр энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчид ард түмнээр дүнгээ тавиулах цаг мөч үлдэж байна.
УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 24-ний өдөр улс орон даяар явагдана.
Энэ удаагийн сонгууль 29 тойрог, 76 мандаттай буюу нийслэлийг ес, аймгийг 20 тойрог болгон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталсан. 2020 оны УИХ-ын сонгуульд 14 нам, эвсэл 121 бие даагч гээд нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байна.
Нийт нэр дэвшигчдийн 378 нь орон нутагт, 261 нь нийслэлийн тойргуудад өрсөлдөж байгаа юм.