Б.Махбалын шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо

898

Зам тээврийн хөгжлийн яамны /ЗТХЯ/ газрын дарга асан Б.Махбалд холбогдох  хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10.00 цагт болохоор товлогдсон ч шүүх хурал гурав дахь удаагаа хойшиллоо.

Өмнөх шүүх хурал 2-р сарын 27-ны өдөр товлогдож, шүүх хуралд яллагдагч Б.Махбалаас гадна тухайн хэрэгт холбоотой гэрч, шинжээч нарын арав гаруй хүнийг оролцуулахаар болсон ч нэг нь ч ирээгүй учир бүрэлдэхүүн дутуу гэх шалтгаанаар өнөөдрийг/03-р сарын 18/ хүртэл хойшлуулсан юм.

Харин өнөөдрийн хуралд гэрчээр оролцохоор гурван хүн ирсэн ч мөн л бүрэлдэхүүн дутуу учир шүүх хурлыг дахин хойшлуулж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр болохоор товлолоо.

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс ЗТХЯ-ын сайд асан, Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд болон хэрэг гарах үед хамт байсан газрын дарга нарыг шүүх хуралд оролцуулах санал гаргаж байгаа юм.

Мөн тэрээр прокуророос Б.Махбалд төлөвлөсөн 8-12 жилийн хорих ялыг хүлээх зөвшөөрөхгүй байгаа ажээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here