УИХ-ын сонгуулийн үр дүнг нам эвслүүд эсэргүүцэн Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандсан. Үүний үндсэн дээр ерөнхийлөгч маргаантай тойргууд дээр хяналтын тооллогыг дахин хийх үүргийг СЕХ-д өгч Архангай, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад хяналтын тооллогыг нэмж хийсэн.
Гэвч сонгуулийн дүнг эсэргүүцсэн нам эвслүүд өчигдөр орой/2020.06.28/ дахин мэдэгдэл хийж “Одооны СЕХ–оор юу ч шалгуулаад ямар ч үр дүнд хүрэхгүй. Тиймээс СЕХ-г огцруулж, бие даагч, нам, эвслүүдийн тэгш төлөөллийг оролцуулж нэг бүрчлэн шалгах хэрэгтэй” гэсэн шаардлага гаргажээ.
Түүнчлэн [Tweet “”шалгалтын дүн албан ёсоор гартал Ерөнхийлөгч УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа явуулахгүй байх ёстой””] гэсэн шаардлагыг хүргүүлсэн юм.
Харин ерөнхийлөгч тэдний уг шаардлагыг хүлээж авах уу, эсвэл УИХ-ын шинэ бүрэлдэхүүнийг хүлээн зөвшөөрөх үү гэдэг нь анхаарал татаж байна.