Хотын захиргаа шатаж байна

1074

Дөнгөж сая Сүхбаатарын талбайн баруун талд байх Нийслэлийн Засаг Даргын Тамгын газарт гал гарлаа. Гал хэсэг хором дүрэлзэж байсан ч галын дуудлага шуурхай ирсэн тул галыг намжаалаа.

Нийслэлийн ЗДТГ-ын мэргэжилтний өгсөн мэдээллээр уг гал гарсан өрөөнд хоёр том агааржуулагч болон тавилга хэрэгсэл хураалттай байдаг байна. Агааржуулагчаас үүдэн гал гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна. Түүний хэлж буйгаар гал гарсан өрөөний хажуу өрөөний зарим тавлигууд мөн шатжээ. Азаар хүн галд өртөж, бэртэж гэмтээгүй байна.

Гэхдээ улаан дөл авалцаж, хар утаа суунаглаж, талбай орчмыг нэг хэсэгтээ хөл хөдөлгөөнд автуулсан гал чухам юунаас болж гарсан нь тодорхойгүй бөгөөд шалгадтаар тодорхой болох юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here