МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад УИХ-ын даргад Г.Занданшатарыг улираан томилуулах шийдэлд хүрсэн. Ингээд УИХ-ын шинэ чуулганы үдээс хойшхи хуралдаанаар УИХ-ын даргад Г.Занданшатарыг улираан томилуулах МАН-ын бүлгийн шийдвэрийг чуулганаар хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжсэн юм.
Ингээд шинээр бүрэлдсэн УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан өндөрлөлөө. Маргааш/2020.07.01/ УИХ-ын дэд дарга нар, байнгын хороон дарга, бүлгийн дарга нарыг томилж шинэ парламент хэвийн ажиллаж эхлэх юм.