Монгол ардын нам/МАН/ Бага хурлаа өнөөдөр 10.00 цагаас зарлаад байна. Бага хурлаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах юм.
Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор УИХ-д оруулна гэж заажээ. [Tweet “Намын дүрмээрээ намын дарга шууд Ерөнхий сайд болох ёстой ч уг асуудлыг намынхаа Бага хурлаар заавал хэлэлцэх ажээ.”]
Харин Ерөнхий сайдыг чуулганаар хэлэлцүүлэн томилсоноор Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ. Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн 4-өөс дээш хүн багтах ёсгүй юм.