УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал болно

565

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр/2020.07.02/болно.

Дээрх хоёр эрхэм хоёулаа УИХ-ын сонгуульд өрсөлдсөн. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын хувьд Сэлэнгэ аймгаас хамгийн өндөр саналаар ялалт байгуулан, УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь гардуулж өгөөд байгаа ч хорионоос гараагүй хэвээр байна. [Tweet “Түүнийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй бөгөөд, сонгуулийн сурталчилгаагаа хийж байх үед барьж хорьсон байдаг.”]

Харин Н.Номтойбаярын хувьд сонгуульд ялалт байгуулж чадаагүй билээ. Түүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мөнгийг хууль бусаар зарцуулсан буюу өөрийн хамаарал бүхий этгээдэд олгосон гэж буруутгаж буй. Харин Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост уул Тосонбумын нуруунд өөрийн төрөн дүүгийнхээ компанид лиценз олгосон гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм. 

Дээрх хэргүүд хэрхэн шийдэгдэх нь өнөөдөр тодорхой болно.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here