Наадмын зардал өнгөрсөн жилийнхээс буурсангүй

1646
[Tweet “Үндэсний их баяр наадмын төсөв өнгөрсөн/2019/ оныхтой адил 2,9 тэрбум байхаар төлөвлөжээ.”]

Гэвч өнөөө жил ямарч үзэгчгүй, наадам хийх атал зардлаа танах ёстой гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарч эхэллээ.

Иргэд олон нийт оролцсон наадамд илүү зардал гарах нь ойлгомжтой. Иргэдэд зориулсан үзвэр үйлчилгээ олныг зохион байгуулах, түүний тулд хүн, машин техник ажиллуулах шаардлагатай тулгарна. 

Харин өнөө жил наадмын зөвхөн соёл, урлагийн үзүүлбэрүүдийг 13-р зуун цогцолборт зохион байгуулах бөгөөд иргэдийг огт оруулахгүйээр зохион байгуулж байгаа билээ. Харин зардал нь огт буурахгүй байгаа нь ийнхүү олны анхаарлыг татаж байна.

Наадмын зардал:

2015 он – 2,7 тэрбум

2016 он – 2,9 тэрбум

2017 он – 2,7 тэрбум

2018 он – 2,9 тэрбум

2019 он -2,9 тэрбум төгрөг зарцуулж байжээ.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here