Шинэ парламентын УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүд хэн хэн бэ?

697

Шинээр бүрэлдсэн парламент Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ. [Tweet “Төрийн байгуулалтын байнгын хороонд харьяалагддаг уг дэд хороог олон жил парламентад суусан, хашир туршалагатай улс төрчдөөс бүрдүүлдэг.”]

УИХ-ын гишүүн Н.Энхболд зургаан удаа сонгогдсон, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ нар таван удаа, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар дөрвөн удаа сонгогджээ.

Өнгөрсөн парламентын халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Н.Энхболд, Ч.Улаан, Ө.Энхтүвшин нар байсан юм. 

УИХ-ын тухай хуулийн 24.7 дахь заалтад

“УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо нь УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэх бөгөөд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах, гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, эгүүлэн татах талаар энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас УИХ-д ирүүлсэн саналыг судалж, санал нэгдсэн дүгнэлт гарган, зохих байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оруулна” гэсэн үүрэгтэй ажилладаг юм.

 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here