Ковид-19-ийн эмчилгээнд хэрэглэж байсан лопинавир/ритонавир, гидрохлорокин эмүүдийг хасчээ

862

Коронагийн эсрэг баг, ХӨСҮТ-ийн удирдлагууд ДЭМБ-ын эмнэлзүйн зөвлөмжид өөрчлөлт оруулсантай холбогдуулан Ковид-19-ын  эмчилгээний тактикийн талаар ярилцсан байна.

ДЭМБ олон улсын эрдэмтэн судлаачдыг оролцуулан судалгаа хийсний үр дүнд Ковид-19-ийн эмчилгээнээс ДОХ-ын эсрэг үйлчилгээтэй лопинавир/ритонавир, хумхаагийн эсрэг гидрохлорокин эмийг хасчээ.

Иймд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу шаардлагатай бусад эмийн нөөцийг бүрдүүлэх, лабораторийн шинжилгээний сорьц авах уян бамбар, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг ХӨСҮТ, ЗӨСҮТ, хилийн боомттой аймгуудын эрүүл мэндийн байгууллагуудад ирэх 7 хоногт нийлүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн сайд баяр, наадамтай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, болзошгүй гамшиг, үер уснаас сэргийлэх, КОВИД-19-ийн халдвар хамгааллын дэглэмийн талаар албан даалгавар гаргах үүрэг өглөө.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here