УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.07.06/ 09:00 цагаас үргэлжлэн хуралдана. [Tweet “Өнгөрсөн пүрэв, баасан/2020.07.02-07.03/ шүүх хурал бүтэн хоёр өдөр үргэлжилж Ж.Эрдэнэбат нарыг гэм буруутайд тооцосон юм.”]
Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрлийг өөрийн болгосон гэх үндэслэлээр анх буруутгасан юм.
Чухам ямар ял оногдуулах эсэх нь өнөөдөр шийдэгдэх юм.
Тэднийг анх цагдан хорихдоо прокурор Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 22.1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.