Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж өнгөрсөн пүрэв, баасан гарагт буюу 7-р сарын 3,4-нд болж, тэднийг гэм буруутайд тооцсон билээ. Харин өнөөдөр шүүх хуралдаан үргэлжилж, шүүгдэгчдэд ял ногдууллаа.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид,
Шүүгдэгч А.Отгонбаатарт мөн нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээрч хасч, зургаан жилийн хорих ял,
Шүүгдэгч Д.Түвшинжаргалын нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид,
Шүүгдэгч Д.Ганбатад нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, гурван жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс гаргалаа.