У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг өнөөдөр эцэслэн батална

875

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр(2020.07.06) үдээс хойш хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжжээ.

Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцүүлж байгаа юм.

[Tweet “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай байна.”]

Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар хуулийн төсөлд тусгасныг Улсын Их Хурал дэмжээд байгаа юм.

Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдөр/2020.07.07/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжийн төслүүдийг эцэслэн батлах юм.

хариулах

Please enter your comment!
Please enter your name here