Улаанбаатар хотоос жилд 1.3 сая тонн хог гардаг. Үүний 85 хувийг нь дахин ашиглах бололцоотой байдаг ч манай улс дөнгөж 25 хувийг нь л дахин ашиглаж, ангилан ялгаж байна.
Тиймээс хотын хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд хог тээврийн тусгай зориулалтын 10 автомашиныг Хог хаягдлын үйлчилгээний байгууллагуудад өглөө. Уг машинуудаар есөн дүүргийн нутаг дэвсгэрт ангилсан хог хаягдал тээвэрлэх юм.
Иргэдийг эх үүсвэр дээр нь хогоо ангилан ялгадаг дадал зуршилд сургах, ялангуяа цэцэрлэг, сургуулийн хүүхдүүд, албан байгууллагуудад хэвшүүлэх үүднээс нийтдээ хотын хэмжээнд 149 хог ангилан ялгах цэгийг бий болгосон байна.

















