10 жил гацсан эмнэлэг ашиглалтад орсноор…

758

Нийслэлийн эх хүүхдийн эмнэлэг өчигдөр/2020.07.07/ ашиглалатад орсон.

Тус эмнэлэг эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний 160 ор, хүүхдийн тусламж үйлчилгээний 140 ор бүхий үндсэн долоон блок, найман давхартай. Мөн жилд 10-12 гаруй мянган эхийг амаржуулж, 5-6 мянган хүүхдийг хэвтүүлэн эмчлэх, 120 гаруй мянган хүүхэд, эх, эмэгтэйчүүдэд амбулаторийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой юм.

Мөн нийт 681 эмч, эмнэлгийн ажилтан бүхий 12 алба, 22 тасагтайгаар иргэд, олон нийтэд үйлчилнэ. Шинэ эмнэлэгт дэлхийн банкны санхүүжилтээр 205 нэр төрлийн нийт 17 тэрбум орчим төгрөгийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх юм.  

10 гаруй жил зогсонги байдалтай байсан 300 ортой төрөх эмнэлгийн барилгын ажлыг 2018 онд эхлүүлснээс хойш хоёр жилийн хугацаанд ийнхүү барьж ашиглалтад оруулж байна.

Ингэснээр ЭХЭМҮТ болон бусад төрх эмнэлгийн ачааллыг эрс бууруулж, эх, хүүхдүүд тав, тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

ЭХЭМҮТ-д л гэхэд жилд дунджаар 40000 гаруй хүн хэвтэн эмчлүүлж, 12000 орчим эх амаржиж, 12000 орчим эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 180000 гаруй үйлчлүүлэгч нарт амбулаторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна. Энэ ачааллаас багасгах юм. 

хариулах

Please enter your comment!
Please enter your name here