Хөдөө аж ахуйн бирж, ХХААХҮЯ, Сүхбаатар аймаг болон Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газартай хамтран “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г 2019 оны 3 дугаар сарын 22,23-нд Сүхбаатар аймгийн төвд, 3 дугаар сарын 24 нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд зохион байгуулахаар болжээ.
Иймд малчид хоршоод болон үндэсний үйлдвэрүүдийг ноолуурын дуудлага худалдаанд өргөнөөр оролцохыг урьж байна. Хөдөө аж ахуйн бирж нь цахим арилжаанаас гадна орон нутагт өргөтгөсөн дуудлага арилжааг 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа билээ.
Өнөө жил ноолуурын ханш өмнөх жилүүдээс илүү өндөр байх төлөвэй байна. Тухйлбал, “Эмээлт” зах дээр нэг килограмм нь 115 мянган төгрөгийн ханштай байгаа аж. Зарим албан бус эх сурвалжийн мэдээллээс зүүн аймгуудад 130 мянган төгрөгт хүрсэн талаар ч мэдээлэл байна.