Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа дуусч, тавын даваа эхэллээ.
Дөрвийн даваанд Улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Н.Батзаяа, Улсын гарьд Ө.Бат-Орших, Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Н.Жаргалбаяр нарын улсын өндөр цолтнууд өвдөг шороодож бөхийн тааварт өөрчлөлт орж байна.
Жил жилийн үндэсний их баяр наадмын үзүүр түрүүний бөхийн тааварт Улсын харцага Т.Баасанхүү, Б.Бат-Өлзий, Гарьд Ө.Бат-Орших, Заан Н.Жаргалбаяр нарыг багтаадаг. Гэвч ийнхүү өвдөг шороодоод байна.
Дээрх бөхчүүдээс гадна Улсын начин Б.Одгэрэл, Б.Бат-Эрдэнэ, Д.Анар нарын улсын цолтнууд мөн өвдөг шороодсон юм. [Tweet “Тавын даваанаас шинэ начин цолтнууд төрнө.”]