Афганистанаас энхийг сахиулагчдаа татах тусгай үүргийн нислэгийг энэ сарын 12, 14-нд зохион байгуулж Афганистанд гацаад байсан 113 энхийг сахиулагч эх орондоо ирээд буй. Тэдний 10-аас нь одоогийн байдлаар коронавирус илэрч, ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байна.
[Tweet “Гэвч Афганастанд Энхийг сахиулахаар үлдсэн 11-р ээлжийн энхийг сахиулагчид ч мөн халдвар авсан байдалтай байгаа ажээ”]. Тэдгээр цэргүүдийн асуудлыг хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Албан бус мэдээллээр одоогоор шинээр явсан энхийг сахиулагчдын 6 нь халдвар авсан байна.